ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ ДЭЭР ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧГЭЭР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БОЛОН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГУУД, МОНГОЛ УЛСЫН БОЛОН ОХУ-ЫН ИРГЭДИЙГ ШАГНАН ӨРГӨМЖИЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО.

Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой, Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраас санаачлан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, мөн Чөлөөлөх дайны 75 жилийн ойд зориулан Чөлөөлөх дайнд түүхэн ялалт байгуулсан Орос-Монголын цэрэг эрсийн гавьяат үйлсийг мөнхжүүлэх, ирээдүй хойчид дахин сануулах, сурталчлах, хүүхэд, залууст үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг дэлгэж, Орос-Монголын соёлын харилцааны сүүлийн 30 жилийн түүхэнд урьд өмнө нь ийм нүсэр цар хүрээтэй зохиогдож байгаагүй, Сонголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцлон тэмдэглэгдснээр “2020 оны соелын нүсэр арга хэмжээ”-г зохион байгуулж, өнөөдөр хамтарсан үйл ажиллагааны хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.
Дээрх үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архив, Батлан Хамгаалахын Төв архив, ТЕГ-ын Тусгай архив оролцсоноос гадна ХХЕГ-ын Улсын хилийн музей, Монгол цэргийн музей, Маршал Г.К.Жуковын дурсгалын музей зэрэг байгууллагууд анх удаа хамтарсан үзэсгэлэнгийн дэглэлт хийсэн юм.
Өнөөдөр 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр ОШУСТ/РЦНК дээр Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт хамтарсан цогц үзэсгэлэнг зохион байгуулсан Эрхэм түнш байгууллагуудад хүндэтгэл үзүүлэн, ажлын хэсгийн бие бүрэлдэхүүний оролцоог онцолж ОХУ-ын Гадаад хэргийн Яамны Жуух бичгээр хүндэтгэн өргөмжиллөө.
Үүнд:
– Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
– Батлан Хамгаалахын Яамны харьяа Батлан Хамгаалахын Төв архив
– Үндэсний Төв архив
– Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архив
– Монгол Улсын иргэн Хүрэлбаатарын Дамдинсурэн, ОХУ дахь Соёлын Элч, куратор, продюсер
– ОХУ-ын иргэн Абдуллин Роман Фаристович, ОХУ-ын зураач
– Монгол цэргийн музей
– ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын дурсгалын музей
– Хил Хамгаалах Ерөнхий Газрын Улсын хилийн музей
– Монгол Улсын иргэн Жаргалсайханы Гантулга, БХЯ-ны харьяа БХ-ын Төв архивын орлогч дарга, дэд хурандаа
– Монгол Улсын иргэн Түмэнбаярын Нямчимэг, ХХЕГ-ын Улсын хилийн музейн эрхлэгч, дэд хурандаа
– Монгол Улсын иргэн Тогмидийн Сүхбаатар, БХ-ын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч
– Монгол Улсын иргэн Нарантуяагийн Батболд- ТЕГ-ын Тусгай архивын ЭШ-ний ажилтан, докторант хошууч
– Монгол Улсын иргэн Амартайван, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д. Амартайван
– Монгол Улсын иргэн Баттогтохын Ринчинноров, АЕГ-ын ЭШ-ний ахлах ажилтан, докторант
ОХУ-ын Гадаад хэргийн Яамны Жуух бичгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Ринчинович Базархандаев гардууллаа.