ТӨРИЙН АРХИВД БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХУВААРЬ БАТЛАГДЛАА
Монгол Улсын “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйл. Төрийн архивын үндсэн чиг үүргийн 17.1-д Төрийн архив дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд:
17.1.1-д “архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримт, эх сурвалжаар нөхөн баяжуулна” гэж заасны дагуу Батлан хамгаалахын Төв архивын 2023 оны бүрдүүлэлтийн төлөвлөгөө, хуваарийг тус архивын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчаар батлуулалаа.
Төлөвлөгөө, хуваарьт 2020 оны төлөвлөгөөт ЗХ-ний 11 анги, 2021 оны төлөвлөгөөт БХЯ-ны харьяа 2 байгууллага, 2023 оны БХЯ-ны харьяа 2 байгууллага батлагдсан байна. Төлөвлөө, хуваарийн дагуу бүрдүүлэлтийн ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, заасан хугацаанд бүрдүүлэлт хийхийг анги, байгууллагын удирдлагуудад албан бичгээр хүргүүлж ажиллалаа.
Д/д | Нэр | Дугаар | Батлагдсан огноо | Хавсаргасан файл |
---|---|---|---|---|
1 | Батлан хамгаалахын Төв архиваас 2023 оны бүрдүүлэлтийн нэгдсэн төлөвлөгөө | - | 2023-02-03 | Үзэх |
2 | Батлан хамгаалахын Төв архивд 2023 онд бүрдүүлэлт хийх төлөвлөгөөт байгууллагын хуваарь | - | 2023-02-03 | Үзэх |
3 | Батлан хамгаалахын Төв архивд 2021 онд бүрдүүлэлт хийх төлөвлөгөөт байгууллагын хуваарь | - | 2021-06-21 | Үзэх |
4 | Батлан хамгаалахын Төв архивын 2021 оны бүрдүүлэлтийн нэгдсэн төлөвлөгөө | - | 2021-06-21 | Үзэх |